Ева Перон буюу олонд Евита нэрээр танигдсан бүсгүйн намтарыг оруулжийн. Аргентинийн Los Toldos хэмээх жижиг хотын нэгэн ядуухан оёдолчны 5 хүүхдийн нэг хүүхэд болж төрсөн бөгөөд хүүхэд байхын л жүжигчин болохыг хүсдэг байжээ. Аргентины том хот болох Beunos Airos хотод 15 настайдаа ирж суурьшин жүжигчний ажил хийх гэж оролдож байжээ. Тэр театрт ажиллаж байсан бөгөөд радиогийн савангийн дуурьт дуу оруулан тоглож алдарт гарчээ.
1944 оны 1 сарын 15нд болсон газар хөдлөлтийн хохирогчид тусламж үзүүлэх хандивийн тоглолт дээр Ева засгийн газарт ажилладаг армийн офицер Juan Peron тэй танилцжээ. Тэрээр анх нөхөртэйгээ танилцсан тухайгаа “ Би түүний хажууд ойртож зогсоод...Өөрийнхөө хамгийн сайханаар ярихыг хичээн: энэ хэдийгээр таны л асуудал болвч би таны хажууд үхэн үхтэлээ байвал ямар гайхамшигтай байх бол” гэж хэлсэн гэжээ. Ева Juan Peronы нууц амраг болон жилийн дараа түүний эхнэр нь болжээ.
Ева Перон нь нөхрийнхөө эрх мэдлийг өсгөхөд ихээхэн нөлөө үзүүлжээ. Тэд хамтдаа ажилчин ангийн ядуу хүмүүст өндөр цалин, илүү сайн ажлын байртай болгоно гэж амлалт өгжээ. Juan Peron 1946 онд Аргентинын ерөнхийлөгч болсон бөгөөд түүний эхнэр нь олны хайрыг хүлээжээ.
1946-1952 он хүртэл Juan Peron ерөнхийлөгч, Ева нь тэргүүн хатагтай байсан. Juan болон Ева нь ерөнхийлөгчийнхөө ордныхоо валкон дээрээс цугларсан хүмүүст хандан үг хэлдэг байжээ. Ева нь ядрахыг мэдэхгүй хүмүүсийн төлөө их зүйл хийж байжээ. Тэр ядуу хүмүүст бэлэг тарааж, буяны байгууллага байгуулж сургууль, эмнэлэг, асрамжийн газар байгуулж Аргентины ядуу хүмүүст зориулсан олон үйл ажиллагааг ивээн тэтгэж байв. Ева мөн Аргинтены эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан тэмцэж байжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн ажилласан үр дүнтэй тэмцэх цалинг олгох, сонгуульд санал өгөх эрхийн төлөө үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ.
Ева нь мэдээж амбицтай нэгэн байсан.Тэрээр эрх мэдэлд ихэд дуртай бөгөөд олны өмнө гарах дуртай байжээ. Олны өмнө гарахдаа шинэ даашинз эсвэл шинэ үнэт эдлэлээр гангардаг байжээ. 1951 онд тэр нөхрийнхөө дэд ерөнийлөгч болон ажиллахыг хүссэн байна. Еваг хэзээ ч албан өрөөнд суухыг зөвшөөрөхгүй гэж армийн удирдагчид гэдийсэн тул тэр саналаа буцаажээ.
Жил хүрэхгүй хугацааны дараа Евита нь 1952.7.26нд тэр хорт хавдрын улмаас нас баржээ. Түүний оршуулгын цуваа нь миль урт байсан бөгөөд аргентиничууд ихэд гашуудсан байна. Тэрээр өвчиндөө шаналж байхдаа ч гэсэн хүмүүст тэдэнтэй үргэлж цуг байна гэж амлажээ. Энэ өдөр, түүний бүтээсэн зүйлс, гудамжны нэр болон Евита хэмээх мюзикал,кино нь түүнийг одоо ч амьд мэт байлгасаар байна.
Juan нь Евитагийн үхлийн дараа иргэний дайн болоход ялагдан Испанид орогножээ. 1973 онд дахин Ерөнхийлөгч болсон ба түүний 3дахь эхнэр Изабэлла нь дэд ерөнхийлөгч болсон бөгөөд Juan-г үхэхэд түүний үйл ажиллагааг уламжласан авч улсдаа үүссэн прлоблемыг шийдэж чадахгүй иргэний дайныг газар авахулсан байна. Энэ дайнд 36000 хүн үхсэн байна.
Та бүхэн алдарт дуучин Маддоннагийн Евитагийн дүрд тоглосон Евита хэмээх киног мэдэх байхаа. Don’t cry for me Argintena хэмээх дуу нь лаг хит болж бсан санагджийн.
Sunday, January 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

6 comments:
peron italyd ailchlah uer humus evitag yanhan gej orilson gedeg uund ni evita egduuzehed peron hariud ni bi dalaid garalgui 20 jil bolj gelee ch namaig admiralaa gej duuddag umaa gej bsan gedeg... Peron ter 2 ch niilj bgaad argentinag suiruulchihsen l de... yagaad iim bhad ter iim aldartai baij kino hiideg um bgam buu med...
Juan ,Eva хоёр гэхээсээ илүү иргэний дайн Аргентиныг хэцүү байдалд оруулсан боловуу?
wikipedia deer eniig chini tavichihsna shuu. http://mn.wikipedia.org/wiki/%D0%95%D0%B2%D0%B0_%D0%9F%D0%B5%D1%80%D0%BE%D0%BD
Eva-гийн шарилийг зандаршуулаад, шилэн авсан дотор хийж Лениний шарил шиг үзэсгэлэн болгож байгаад сүүлд нь шарил нь алга болчихсон гэсэн. Тэгээд сүүлд нь 1956 онд Maria Maggi de Magistris нэрээр Италийн Миланод нууцаар оршуулагдаад, 1971 онд Испаний Мадрид-д авчраад, Juan- ны 3дахь эхнэр Из 1971 онд буцааж Аргентин-д авчруулаад 1973 оноос арай хийж нэг юм амар тайван нойрсож байгаа байх.
Яалт ч үгүй Juan ,Eva 2 л Аргентинийг сүйрэлд хүргэсэн гэж боддог.
Иргэний дайн яаж сүйрүүлсэн гэж?
Перон төрийн эрхэнд гаруутаа социализм байгуулах гэж оролдсон... тэр үед Аргентинийн ДНБ ээрээ дэлхийд тэргүүлдэг улс байсан гэж байгаа... Перон төрийн мөнгөөр үйлдвэрийн газруудыг худалдан авч төрийн мэдэлд шилжүүлэх бодлого бариж нийгмийн халамжмийг үлэмж нэмэгдүүлсэн... үүнээсээ болоод эдийн засгийн систем нь ачааллаа дийлэхээ байж унасан юм гэсэн... дээр нь Фолклэндийн арлуудын төлөө англитай дайтаж ялагдал хүлээсэн... тэр үед яхав төрөөс зүгээр сууж байхад нь мөнгө өгөөд байдаг байсан болохоор хөгшчүүл нь тэр үеэ их дурсдаг юм гэсэн аргентинд ккк...
эвита бол яхав хүмүүсийн тусын тулд хийсэн зүйлсээрээ түүхэнд нээх бичигдэхээр хүн бол биш... харин нийгмийн хамгийн доод хэсгээс хамгийн дээд хэсэг хүртэл зогсолтгүй мацаж чадсан гэдгээрээ л алдартай юм шиг байгаам... хэн мэдэхэв...
Post a Comment